• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2023-04-28 10:59:37

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.

Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн хурал өнөөдөр 09:00 цаг Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр эхэлж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа эзэмшигч танхимаар оролцон, нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 72,81 хувь болсон тул тооллогын комиссын дарга хурлын ирцийг баталгаажуулж, оролцогчид болоод хурлын даргад хурлыг хүчин төгөлдөрт тооцож буйг мэдэгдлээ.

Хурлыг нээж Хурлын дарга, Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, холбогдох шийдвэрүүдийн дагуу төрийн өмчит 25 компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй компани болгохоор тусгасан.

Ингэснээрээ ТӨК-иудын үйл ажиллагааг олон нийтийн шууд хяналтад оруулах, засаглалыг нээлттэй ил тод болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, өгөөж нь иргэд олон нийтэд хүртээмжтэй байх, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувьтай тэнцэх нэмэлт хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй санал болгож, одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт 62%-иар өссөн байна. Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-нь МУ-ын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллаж буйг онцлох нь зүйтэй” хэмээн  хэллээ.

Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хурлын эхэнд компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнийг танилцуулж, оролцогчид үндсэн 7 асуудлыг хэлэлцэн батлахаар хуралдаан үргэлжилж байна.

 

Өнөөдрийн хурлаар:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  2. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах;

  3. Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

  4. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;

  5. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, батлах;

  6. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах;

  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэнэ.