Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын дагуу Биржийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн аттестатчилах шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулна. Уг шалгалтыг Үнэт цаасны зах зээлд мөрдөж буй хууль, тогтоомж, МХБ-ээс батлан гаргасан журам, заавар, ёс зүйн болон үнэт цаасны зах зээлийн талаарх үндсэн ойлголтын хүрээнд асуултыг боловсруулж тестийн хэлбэрээр авна.
Дээрх журмын дагуу Арилжаанд орох эрх олгох, аттестатчилах дараагийн шалгалтыг ирэх оны 1 дүгээр сард зохион байгуулах тул 2014 онд эрхийн хугацаа нь дуусч байгаа мэргэжилтнүүд зарлагдаж буй энэхүү шалгалтанд хамрагдах шаардлагатай юм.
Иймд МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхээ сунгуулах хүсэлтэй албан тушаалтан, мэргэжилтнүүд шалгалтын бэлтгэл хангаж ажиллахыг хүсье!
Монголын хөрөнгийн биржийн зүгээс шалгалтыг зохион байгуулах, шалгалтанд бүртгэх, шалгалт авах хугацаа, даалгаврын сантай холбоотой бусад мэдээллийг тухай бүр мэдээллэх болно.
Арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ