• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 0
MSE B Индекс 15410.49 0

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл

“ХУДАЛДАА ХӨГЖИЙН БАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИН ЁСЛОЛ БОЛЛОО

2023-05-18 12:32:13

“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023-05-18/ Монголын хөрөнгийн биржид зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Рандолф Коппа, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “УИХ-аас 2021.01.28-нд “Банкны тухай хууль”-д өөрчлөлт орж, Монголын банкны салбар олон нийтийн хяналттай нээлттэй болох шинэ тогтолцоо руу шилжих үйл явц өрнөж байна.

Монгол Улсын банкны системд үйл ажиллагаа явуулдаг таван банк 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани буюу олон нийтийнх болох хуулийн үүрэг хүлээсэн. Ийнхүү өнөөдөр “Худалдаа хөгжийн банк" нь хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 4 дэх банк боллоо. Системийн банкууд олон нийтийнх болсноор урьд өмнө зөвхөн харилцагч байсан иргэд хувьцаа эзэмшигч болох шинэчлэлт хийгдэж Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлд томоохон реформ болж байна.

Эдийн засгийн голлох секторуудад үйл ажиллагаа явуулдаг зах зээлд тэргүүлэгч томоохон бизнесүүдийг санхүүжүүлэгч Монгол Улсын арилжааны ууган банкуудын нэг “Худалдаа хөгжийн банк” ийнхүү IPO гарган, харилцагчид нь банкныхаа хувьцаа эзэмшигч болж улсын эдийн засгийн өсөлтийг хамтдаа бүтээх, хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр үнэ цэнийг бий болгоход зорьж буй танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: “Монгол улсад орчин цагийн банкны систем үүсч хөгжөөд 100 орчим жил болж байна. Энэхүү урт хугацааны түүхийн сүүлийн 30 жилд хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгож, арилжааны банкууд зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд санхүүгийн олон төрөлт үйлчилгээ үзүүлж ирсэн. Тоон утгаар илэрхийлбэл 30 гаруй жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 330 доллар байсан бол энэ жил 5000 гаруй доллар боллоо. Улсын төсвийн орлого 1990 он хүртэл 6,5-13 их наядын хооронд эргэлдэж байсан бол 2023 онд 18 их наяд төгрөг болсон.

Энэхүү өсөлт дэвшлийн цаана Монголын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид байсан бол тэдний бизнесийн хөгжил дэвшлийн ард арилжааны банкууд хамт байлаа. Худалдаа Хөгжлийн Банк 1990 оноос хойш Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн салбарыг либералчлах, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас маркет экономид шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулж, зах зээлд маш олон шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн” хэмээн онцлоод баяр хүргэж амжилт хүслээ.

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон: “Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч” уриатай манай банк өдгөө 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх төрийн өмчит банкнаас гадаадын хөрөнгө оруулалттай ААН болж байсан бол, үндэсний хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигч болсноор үндэсний хамгийн том банк болж байлаа. Харин өнөөдөр хувьцаагаа анхдагч зах зээлд санал болгож, цаашид олон нийтийн нээлттэй хувьцаат компани болж буй түүхийн шинэ хуудас нээгдэж байна.

Бид цаашид шинэ стратегийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж бүрд хүрсэн, тогтвортой ирээдүй тогтвортой хөгжилд түүчээлсэн банк болоход зорин ажиллана. Олон жил итгэл үзүүлж хамтран ажилласан харилцагч, хамтрагч гадаад, дотоодын  түншүүддээ талархал илэрхийлье” хэмээгээд цан цохих ёслол үйлдэж, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ