• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 0
MSE B Индекс 15410.49 0

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-26 14:35:28

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 301,027,134 төгрөгийн үнийн дүн бүхий 639,194 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик Холдинг ХК (MIK +10.28%), Мон Бийф ХК (MBF +8.78%), Булигаар ХК (MBG +7.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сүү ХК (SUU -8.71%), Монгол Шуудан ХК (MNP -7.77%, Улсын Их Дэлгүүр ХК (UID -6.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын сангийн 26,345 ширхэг нэгж эрх 6,788,641 төгрөгөөр,

  -Багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаас 1,388,882,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,696,698,325 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -2.08% хувиар буурч, 35,154.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ