• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 0
MSE B Индекс 14613.26 0

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-07 14:47:31

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 271,986,307 төгрөгийн үнийн дүн бүхий 850,281 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +13.99%), Хай би ойл ХК (HBO +11.39%), Таван толгой ХК (TTL +8.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -14.71%), Баянгол зочид буудал ХК (BNG -12.61%) Тахь-ко ХК (TAH -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,370 ширхэг нэгж эрх 3,817,804 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 513 ширхэг үнэт цаас 51,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 327,104,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.35% хувиар өсч, 36,008.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,272,516,991,682 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ