• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

2023-07-03 09:22:19

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хурлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олголоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий таван журмыг боловсруулсан бол тус хуралдаанаар эдгээр журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг олгож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг “Монголын хөрөнгийн бирж ХК”-иас хүргүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоолоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаад байсан. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК нийт 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх, биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж бий болж буй түүхэн үйл явц өрнөж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ