• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49151.61

( -320.28 -0.65% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49151.61 -320.28
MSE A Индекс 17982.76 -110.64
MSE B Индекс 14515.79 -261.73

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

"ТЖТБ" ХХК-ИЙН ОНООСОН НЭР, ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-05-07 09:22:29

Биржийн үнэт цаасын бүртгэлд GRB (3050,3054) кодтой Ногоон бонд гаргагчийн оноосон нэр "ТЖТБ" хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг "Ти Эм Эл Пластик" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

05-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-06 15:11:16

Энэ өдөр нийт 1,699,550,507 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“СИМПЛ I БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-06-30 15:06:24

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/108 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгож буй 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

“Симпл I бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

“Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгосон өрийн хэрэгслийг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Голомт Капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 200,000 ширхэг буюу 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар 64 хөрөнгө оруулагчийн 64 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ