• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-ЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2023-07-05 16:18:03

УИХ-ын гишүүн Т.Аубакир өнөөдөр /2023-07-05/ Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын доод танхимын Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн А.Жаркынбек, Соёлыг дэмжих хорооны гишүүн Т.Нургул, Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн Ш.Үнзила нарын хамтаар “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.

Зочдыг “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр зочид Астанагийн олон улсын санхүүгийн төв (AIFC)-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тус улсад санхүүгийн төвийн дэд бүтэц бүрэлдэн тогтох, байгууллагын платформ дээр бүртгүүлсэн анхны оролцогчдын үйл ажиллагааг жигдрүүлэхэд хууль эрх зүйн орчныг бий болгох, эрх зүйн тодорхой зохицуулалтуудыг хийж байсан түүх, туршлагаас хуваалцав.

Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төв (AIFC) нь Казахстан болон бусад улс орнуудыг санхүүгийн найдвартай дэд бүтэц, онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2018 онд байгуулагдсан санхүүгийн төв юм.

Өдгөө олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын байгууллага, санхүүгийн корпораци, банк зэрэг 75 орны 2000 гаруй оролцогчид AIFC- ийн экосистемийн давуу тал, өвөрмөц үйл ажиллагаанаас тодорхой үр шим хүртэн ажилладаг ажээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ