• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“ГОЛОМТ БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-07-19 15:12:14

"ГОЛОМТ БАНК" ХК" 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн юм. 

Үнэт цаас гаргагч нь олон нийтэд хувьцааг санал болгох замаар татан төвлөрүүлсэн 118.8 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Нийт татан төвлөрүүлсэн 118,815,152,890 төгрөгийн зарцуулалт 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дараах байдалтай байна. Үүнд:

  1. Том аж ахуйн нэгжийн бизнесийн зээл: 23.6 тэрбум төгрөг 

  2.  ЖДБ болон иргэдэд олгосон бизнесийн зээл: 16.4 тэрбум төгрөг

  3. Хэрэглээний зээл: 13.1 тэрбум төгрөг

  4. Орон сууцны зээл: 10.1 тэрбум төгрөг

  5. Одоогийн байдлаар ашиглагдаагүй 53.5 тэрбум төгрөгийг Монголбанкны үнэт цаасанд байршуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олголтыг санхүүжүүлэхээ мэдэгдсэн болно.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ