• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-26 14:33:57

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 166,002,512 төгрөгийн үнийн дүн бүхий 501,366 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.34%), Түмэн шувуут ХК (TUM +10.54%), Мон Бийф ХК (MBF +7.08%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Фронтиер Лэнд Групп ХК (MDR -14.36%), Би ди сек ХК (BDS -5.00%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,721 ширхэг нэгж эрх 8,806,725 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 14,464,000 юань  буюу 6,979,169,280 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,153,978,517 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 36,890.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,853,205,650,658 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ