Хөрөнгийн зах зээлийг илэрхийлэгч гол үзүүлэлтүүд нь зах зээлийн үнэлгээ болон үнэт цаасны индекс юм. Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 1995 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед 470 гаруй бүртгэлтэй компаниудын зах зээлийн нийт үнэлгээ нь 11.6 тэрбум төгрөг байсан байна.
Харин өнөөдрийн байдлаар 240 гаруй компани бүртгэлтэй байгаа бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 1,578.1 тэрбум төгрөг болж сүүлийн жилүүдэд хэд дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эдгээр бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ тэргүүлдэг 20 компанийг сагсанд багтаан ТОП-20 индексийг тооцдог бөгөөд 2001 онд 497 нэгж байсан индекс өнөөдрийн байдлаар 15,682.10 нэгж болж өссөн байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ