• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49477.48

( 451.69 0.92% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49477.48 451.69
MSE A Индекс 19139.35 146.44
MSE B Индекс 14966.55 14.42

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-19 15:06:26

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 187,401,429 төгрөгийн үнийн дүн бүхий 527,928 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +14.99%), Эрээнцав ХК (ECV +14.94%), Ремикон ХК (RMC +14.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -14.98%), Оллоо ХК (OLL -14.38%), Хэрлэн Хивс ХК (HRL -14.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,730 ширхэг нэгж эрх 5,694,149 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 113,949 ширхэг үнэт цаас 5,690,543,720 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 225 ширхэг бонд 22,491,160 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,038,392,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 582,000 ам.доллар буюу 2,009,110,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 17 багц 108,800 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 10,368,640 ам.доллар буюу 35,793,374,771 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 51,747,008,109 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс  0.61% хувиар өсч, 34,950.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,210,058,507,480 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ