“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.3, Аж “Ахуйн үйл ажилалгааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.5, 14.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 30.1.1, 63.1.5 дахь заалт болон Хорооны 2013 оны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын 11.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Туушин инвест” ХХК, “Грандлайн” ХХКомпанийн үнэт цаасны зах зээлд Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 353, 354 дүгээр тогтоолоор хүчингүй болголоо.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ