• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ” БАТЛАМЖЛАГДЛАА

2024-01-10 14:51:29

Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн багц журмуудыг өнгөрсөн онуудад шинэчлэн баталж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж нөхцөл бүрдсэн юм.

Үүнтэй холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох журамд зохих өөрчлөлтийг оруулах, биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange traded fund-ийн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлага үүссэн.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг шинээр боловсруулж ТУЗ-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот тогтоолоор баталсан. Тус журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалаар батламжилж мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо.

Энэ төрлийн хөрөнгө оруулалтын сан нь арилжаа эрхлэх байгууллагын индексийн багцад багтдаг үнэт цаасны өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн оролцогчоор сонгогдсон брокеруудын оролцоотойгоор сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ нь сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнэтэй хамгийн ойролцоо байх боломжийг хангаснаараа онцлогтой.

Түүнчлэн дүрмийн сангийн хэмжээнд хязгаар тавихгүй, нэгж эрхийг бөөн дүнгээр бүртгүүлж, эрэлтийн хэмжээгээр гаргана. Мөн нэгж эрх эзэмшигчийн хүсэлтээр буцаан худалдан авах үүрэг хүлээх онцлог зохицуулалтыг тус журамд тусгасан.

“Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ