• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-ЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ХӨВСГӨЛ ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2024-01-23 14:15:01

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Хөвсгөл" ХК-ийн гаргасан нийт 51,956 ширхэг хувьцааны 93.27 хувь буюу 48,460 ширхэг хяналтын багцыг эзэмших болсон.

Иймд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах тендер санал гаргасан байна. 

Ард санхүүгийн нэгдэл ХК болон холбогдох этгээдийн эзэмшиж буй хувьцааны тоо, ширхэг 48,460

Санал болгож буй үнэ:                                                  126 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                           3,496 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Худалдан авах санал гаргаж буй хуулийн этгээдийн мэдээлэл:

Нэр: Ард санхүүгийн нэгдэл ХК

Худалдан авах санал гаргагчийн худалдан авах саналыг хүлээн авах шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ард санхүүгийн нэгдлийн байр 2 давхарт

РД:2001861

Бүртгэлийн дугаар: 9010001145

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078080 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ