• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48145.43

( -460.79 -0.95% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48145.43 -460.79
MSE A Индекс 17459.33 -175.17
MSE B Индекс 14382.73 -45

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-23 18:03:52

Энэ өдөр нийт 11,233,338,647 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ДУНДГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-06-23 16:58:23

Түүнчлэн үйл ажиллагааны төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэн ажиллаж байна.

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-07 17:03:35

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 616,069,424 төгрөгийн үнийн дүн бүхий 3,699,045 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс ЛэндМН ББСБ ХК (LEND +9.42%), Дархан хүнс ХК (DHU +8.76%), Женко тур бюро ХК (JTB 5.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Талх чихэр ХК (TCK -12.81%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.73%), Багануур ХК (BAN -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,703 ширхэг нэгж эрх 6,146,289 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,098 ширхэг бонд 109,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,525,875,200 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 220,500 ам.доллар  буюу 749,210,490 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 236,250 ам.доллар  буюу 802,725,525 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,809,826,928 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53% хувиар өсч, 42,474.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,291,979,197,847 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ