• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48145.43

( -460.79 -0.95% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48145.43 -460.79
MSE A Индекс 17459.33 -175.17
MSE B Индекс 14382.73 -45

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-23 18:03:52

Энэ өдөр нийт 11,233,338,647 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ДУНДГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-06-23 16:58:23

Түүнчлэн үйл ажиллагааны төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэн ажиллаж байна.

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-14 17:02:25

2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 191,346,619 төгрөгийн үнийн дүн бүхий 829,919 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +15.00%), Хэрлэн Хивс ХК (HRL +14.99%), Тавилга ХК (TVL +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -14.84%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.54%), Адуун чулуун ХК (ADL -4.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,502 ширхэг нэгж эрх 3,318,417 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 250 ширхэг үнэт цаас 25,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 270,000 ширхэг үнэт цаас 810,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,264,000 юань буюу  12,866,699,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 7 багц 23,100 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,194,500 ам.доллар  буюу 7,450,129,995 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,346,594,551 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 42,981.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,504,607,480,004 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ