“Гермес центр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 9 төгрөг 20 мөнгө /есөн төгрөг хорин мөнгө/-өөр тооцож хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн компанийн байранд бэлэн мөнгөөр болон "ҮЦТХТ" ХХК-тай гэрээ байгуулан 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ