• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49620.84

( -65.59 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49620.84 -65.59
MSE A Индекс 18150.36 -9.55
MSE B Индекс 14813.17 201.54

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-05 15:15:42

Энэ өдөр нийт 684,712,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2014-10-31 08:51:43
Ерөнхий нягтлан бодогч  

Тавигдах шаардлага  

• Мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх  
• Тооцооны нягтлан бодогчоор 5-аас дээш, ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил тус тус ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч байх  
• Нягтлан бодох бүртгэл, татварын болон бусад холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх  
• СТОУС болон НББОУС-ын талаар мэдлэг эзэмшсэн, сургалтанд хамрагдсан байх  
• Санхүүгийн тайлан төлөвлөлт хийх чадвартай  
• Санхүүгийн болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай  
• Албан бичиг боловсруулах, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай  
• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай  
• Харилцааны өндөр соёлтой  
• Мэргэжлийн ур чадвар сайтай, тогтвор суурьшилтай, багаар болон бие даан ажиллах чадвартай  
• Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй байх  

Бүрдүүлэх материал: 

• Анкет (анкетийн маягтыг МХБ-ийн сайтаас татаж авах)  
• 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)  
• Гурван үеийн намтар  
• Их дээд сургуулийн диплом (нотариатаар баталгаажуулсан), бусад мэргэшсэн сургалт, семинарын үнэмлэхний хуулбар  
• Иргэний үнэмлэхний хуулбар  
• Ял шийтгэлгүй, татварын болон зээлийн өр төлбөргүй талаар тодорхойлолт  
• Өмнөх ажлын газрын тодорхойлолт /2 хүн/  
• НДД-ийн хуулбар  

Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрхи материалыг бүрдүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор МХБ-ийн Захиргаа, санхүүгийн газрын хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон  narantsetseg@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.

    
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ