“Инвескор ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №09 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4,014,446,893 /дөрвөн тэрбум арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн гурван/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаанд 53 /тавин гурав/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ