“Талын гал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг харгалзан, хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45.0 /дөчин тав/ төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ