“Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаанд 4,996 /дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ