• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ ББСБ” ХК-ИЙН НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-02-22 16:31:29

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 428 дугаар тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/140 тоот тушаалаар “Ард кредит ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргасан нэг бүр нь 106 төгрөгийн үнэтэй, нийт 8,904,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 84,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9,105,862,160 /есөн тэрбум нэг зуун таван сая найман зуун жаран хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн үнийн дүн бүхий 85,904,360 ширхэг хувьцааг худалдан авахаар 1,583 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 94.6 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ