Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 9,542 ширхэг хувьцаа мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 45,020 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 4,349,265,967.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 7,345 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,959,407.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт 2,197 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,191,700.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 45,020 ширхэг үнэт цаас арилжигдаж, 4,344,114,860.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
ТОП-20 индекс 15,399.51 нэгж буюу 0.48 %-иар буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ