“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот тушаалаар “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгосон 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
БИЧИЛ 3.0 ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Өлзий энд КО капитал ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны системд 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 90 хөрөнгө оруулагчийн 91 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ