• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-02 17:14:17

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 493,472,500 төгрөгийн үнийн дүн бүхий 1,188,445 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр-Ачлал ХК (ACL +15.00%), Монгол керамик ХК (KEK +15.00%), Мандал Даатгал ХК (MNDL +14.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.82%), Мик холдинг ХК (MIK -5.29%), Сүү ХК (SUU -5.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 79,306 ширхэг нэгж эрх 59,906,908 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 51 ширхэг үнэт цаас 5,089,860 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг бонд 3,925,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 641,200 ширхэг үнэт цаас 628,102,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,190,496,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.72% хувиар өсч, 44,476.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,711,146,633,787 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ