• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ” ТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-04-16 14:21:42

“Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын удирдлагууд өнөөдөр /2024-04-16/ албан уулзалт хийлээ. 

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар оролцсон. 

Тус уулзалтаар талууд хойшдын хамтын ажиллагааны зарчим, хүрээг тодорхойлж дараах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүнд: 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа тэдгээртэй холбоотой мэдээ, мэдээллээр олон нийтийг хангах, харилцан үйл ажиллагаагаа дэмжих, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ассоциацийн гишүүн компаниудыг нээлттэй компани болох, гадаадын бирж дээр давхар бүртгүүлэх чиглэлээр сургалт, мэдээллээр хангах, уул уурхайн компаниудыг МХБ-д бүртгүүлэхэд тавих шаардлагуудыг зохистой байдлаар тогтоох замаар тогтвортой, хариуцлагатай уул уурхайн салбарыг дэмжихэд хамтран ажиллана.  

Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд, семинарт оролцох, зохион байгуулах, уул уурхайн биржийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль, эрх зүйн хүрээний өөрчлөлт, шинэчлэлүүдэд нэгдсэн санал боловсруулах, үйл ажиллагаанд сөргөөр нөлөө үзүүлж буй хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагуудад хамтран хүргүүлж, карбон кредитийн арилжааг үр дүнтэй нэвтрүүлэхэд талуудын оролцоог хангах замаар дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцож талууд хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ