• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48090.25

( -55.18 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48090.25 -55.18
MSE A Индекс 17417.41 -41.92
MSE B Индекс 14011.93 -370.8

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-24 17:24:32

Энэ өдөр нийт 9,278,175,183 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-24 16:49:23

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран, орон нутгийн иргэдэд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

06-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-23 18:03:52

Энэ өдөр нийт 11,233,338,647 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр зохион байгуулдаг.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Сургалтын төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр суралцагчдад баяр хүргэж, амжилт хүсээд "Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, түүнтэй холбоотой шинэ мэдээлэл, арилжааны практик сургалтаар мэдлэгээ баяжуулах олон нийтийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж энэ сарын сургалтад нягтлан, эдийн засагч, орчуулагч, тогооч, кино найруулагч, философич, аудитор зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдлаа. Эрхэм суралцагч та бүхэн хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, ач холбогдол, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, практик сургалтын талаар системтэй мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн хэлсэн юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ