• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 901,267,791 төгрөгийн үнийн дүн бүхий 2,336,707 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бэрх Уул ХК (BEU +14.79%), Премиум Нэксус ХК (CUMN +11.61%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +10.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Люкс занаду групп ХК (BAZ -13.03%), Материалимпекс ХК (MIE -6.67%), Бодь Даатгал ХК (BODI -4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 122,149 ширхэг нэгж эрх 19,015,134 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 35 ширхэг үнэт цаас 3,496,500 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 476,000 ширхэг үнэт цаас 466,480,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,274,439,680 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 481,800 юань буюу 1,627,250,592 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,368,780,800 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 125 багц 800,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 131,120,000 ам.доллар буюу 442,849,932,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.02% хувиар буурч, 43,328.77 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,163,582,224,803 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ