• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49950.89

( 439.23 0.89% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49950.89 439.23
MSE A Индекс 18171.9 77.07
MSE B Индекс 14569.26 55.67

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭХНИЙ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-15 09:46:04

Өнөөдөр (2025.05.15) Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа доорх товч тэмдэглэгээтэйгээр эхэллээ.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 456,837,083 төгрөгийн үнийн дүн бүхий 1,357,669 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +15.00%), Люкс занаду групп ХК (BAZ +14.98%), Монгол керамик ХК (KEK +13.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -10.37%), Ремикон ХК (RMC -7.41%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,969 ширхэг нэгж эрх 6,994,614 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 293,712 ширхэг үнэт цаас 323,083,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,828,667,520 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,488,911,360 төгрөгөөр

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 НМТ 2,718 ХМТ 22.35% зэсийн агуулгатай баяжмал 5,821,494 ам.доллар буюу 19,661,222,558 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.87% хувиар өсч, 43,707.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,204,833,219,369 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ