• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48177.15

( 603.33 1.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48177.15 603.33
MSE A Индекс 17576.93 165.46
MSE B Индекс 14355.82 -19.71

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-21 16:52:20

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэсэн зорилтууд хэрэгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, тэлэх зорилтуудыг дэвшүүлэн ажилласан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН 2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-21 12:53:06

Хуралд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 66.76% хувь буюу ширхэг хувьцаа эзэмшиж буй 240,991,242 ширхэг хувьцаа эзэмшиж буй 64 хувьцаа эзэмшигч оролцож, ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ.

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалаар бүртгэгдсэн "Эм жи эл акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 174 /нэг зуун далан дөрвөн/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 87,555,616 /наян долоон сая таван зуун тавин таван мянга зургаан зуун арван зургаа/ ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

  • Үнэт цаасны зах зээлийн арилжааны журмын дагуу арилжааг тогтоосон үнийн аргаар явуулах бөгөөд нийтэд санал болгох нийт энгийн хувьцааны 80 хүртэлх хувьтай тэнцэх 70,044,492 ширхэг энгийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцааг худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулна. Стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй буюу хувь тэнцүүлэх хуваарилалтад орохгүй.

  • Стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдаагүй үлдсэн 20 ба түүнээс дээш хувьтай тэнцэх энгийн хувьцааг бусад хөрөнгө оруулагчдад хуваарилна. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын 600 ширхэг буюу 104,400 төгрөг хүртэлх хувьцаа худалдан авах захиалга бүрэн биелэх нөхцөлтэй бөгөөд 600 ширхэг хувьцаанаас илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашиглан хувьцааны хуваарилалт хийнэ.

  • Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй болно.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ