• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48177.15

( 603.33 1.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48177.15 603.33
MSE A Индекс 17576.93 165.46
MSE B Индекс 14355.82 -19.71

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-22 17:25:39

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 326,784,603 төгрөгийн үнийн дүн бүхий 806,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Атар-Өргөө ХК (ATR +15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN +14.98%), Тавилга ХК (TVL +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT-13.38%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.25%), Крипто Үндэстэн ХК (CNF -5.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 23,519 ширхэг нэгж эрх 3,792,439 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 342 ширхэг үнэт цаас 34,165,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 573,889 ширхэг үнэт цаас 591,105,670 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,492,709,760 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500 ам.доллар буюу 1,729,437,765 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 475,650 ам.доллар буюу 1,608,224,971.50 төгрөгөөр,

  • Тавантолгой" ХК-ийн 35 багц 224,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 32,592,000 ам.доллар буюу 110,197,137,120 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,380,876,800 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,582,391,040.00 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 431,550 ам.доллар буюу 1,459,118,020.50 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 142,405,743,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,053,765,240,911 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ