• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-28 17:06:38

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 307,165,617 төгрөгийн үнийн дүн бүхий 689,585 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.98%), Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.97%), Шивээ овоо ХК (SHV +13.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -7.00%), Улаанбаатар БҮК ХК (BUK -6.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,435 ширхэг нэгж эрх 2,760,421 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 121 ширхэг бонд 12,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,843,303,680  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,114,950 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 618,975  ам.доллар буюу 2,093,033,014 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс)  17,824,000 ам.доллар буюу 60,270,964,800 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,615,815,680 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 409,500 ам.доллар буюу 1,384,703,775 төгрөгөөр,

  •  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 НМТ /нойтон метр тонн/ 2,718 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал /ангиллын код: 2603.00.20/ 6,162,874.74 ам.доллар буюу 20,839,452,790 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 102,150,414,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,918.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,991,320,572,715 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ