• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2014-11-13 08:25:49
2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа, Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа, зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн мөн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах тухай зөвлөлдөв.
 
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь 2013 онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны оролцох эрх үүрэг тусгагдсан юм.

Дээрх зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх саналыг өмнө нь Монголын талаас Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Сэр Сума Чикрабартид хүргүүлсний дагуу тус банкны Лондон хот дахь төв оффисын төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид хүрэлцэн ирж уулзалт хийлээ. Хамтран ажиллах чиглэлийн талаарх яриа хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхээр хоёр тал санал нэгдэв.
 
  
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ