• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ГРАНД СИСТЕМС" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-06-19 10:56:18

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д өнөөдөр /2024-06-19/ “Гранд системс” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгуулагдлаа. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах, “Стандарт Инвестмент” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төрболд, "Гранд системс" ХХК-ийн Маркетингийн албаны захирал Э.Тэнүүн, Ерөнхий менежер Д.Энхбилэг нар оролцсон юм. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн  Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Гранд системс” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2018 онд байгуулагдсан тус компани өнгөрсөн хугацаанд бүтэээж хөгжүүлсэн программ хангамжийн шийдэл, боломждоо тулгуурлан Сангийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 113 тоот тушаалаар хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг авсан байна.

Үнэт цаас гаргагч нь 2022 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж, Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж буй технологийн компанийн тоог нэгээр нэмлээ.

Монголын хөрөнгийн биржид 2005 оноос хойш дотоодын нийт 37 компани IPO хийсэн бол Гранд системс” ХХК 38 дахь компани буюу 2024 он гарснаас хойших 2 дахь IPO хийж буй компани болж байна.

“Монголын хөрөнгийн бирж” нь IPO системээрээ дамжуулж өнөөдрөөс эхлэн үнэт цаас гаргагчийн нэг бүр нь 900 төгрөгөөр олон нийтэд санал болгож буй 750,000 ширхэг энгийн хувьцааны арилжааны захиалгыг ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авах болно. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. Гранд системс” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол нээснийг мэдэгдье” гэв.

"Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гранд системс ХХК нь Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр лоте үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг бөгөөд Монголд анх удаа технологид суурилсан цогц систем нэвтрүүлж үндэсний томоохон компаниудын сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болж олон нийтэд хувьцаагаа арилжаалж байгаадаа баяртай байна. Бид шилдэг үйлчилгээ шинэ инновацыг бий болгож хамтдаа шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлээр үнэ цэнэ бүтээхийн төлөө улам илүү хичээн ажиллах болно” хэмээн хэллээ.

“Стандарт Инвестмент” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төрболд: Манай компани "Гранд системс" ХХК-ийн IPO гаргах үйл явцад үндсэн андеррайтераар ажиллалаа. Өнөөдөр бидний ажлын үр шим гарч үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлж байна. Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед технологийн дэвшлийг ашиглан сугалааны зах зээлийн эрэлт хэрэгцээг системчлэн, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, хөгжүүлж буй компанийн үйл ажиллагаа нээлттэй шилэн байх ёстой. Тиймээс өнөөдөр тус компани өөрсдийнхөө үйл ажиллагаагаар түүчээлэн Монголын хөрөнгийн биржид IPO гарган, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд дахин нэг шат ахиж буйд баяртай байна. Хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна” гэв.

Үйл ажиллагааны төгсгөлд "Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ