• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48084.79

( -5.46 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48084.79 -5.46
MSE A Индекс 17431.35 13.94
MSE B Индекс 14065.12 53.19

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-24 17:24:32

Энэ өдөр нийт 9,278,175,183 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-24 16:49:23

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран, орон нутгийн иргэдэд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

06-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-23 18:03:52

Энэ өдөр нийт 11,233,338,647 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 362,574,048 төгрөгийн үнийн дүн бүхий 878,930 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик холдинг ХК (MIK +14.69%), Хай би ойл ХК (HBO +14.39%), Айтүүлс ХК (ITLS +13.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -3.85%), Махимпекс ХК (MMX -1.80%), Сүү ХК (SUU -1.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 142,754 ширхэг нэгж эрх 32,605,656 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,520 ширхэг үнэт цаас 352,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 2,200,518 ширхэг үнэт цаас 478,392,613 төгрөгөөр,

  • Тендер саналын арилжаагаар 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа  тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,809,152,640 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,598,128,640 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,299,279,870 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.93% хувиар өсч, 44,385.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,284,614,235,055 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ