• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48046.98

( -43.27 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48046.98 -43.27
MSE A Индекс 17410.78 -6.63
MSE B Индекс 13935.41 -76.52

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-25 18:04:48

Арилжааны системд нийт 14,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 140,000 ширхэг ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 76 хөрөнгө оруулагчийн 76 захиалга бүртгэгдсэн байна. 

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-25 15:49:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 15.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 14.0 тэрбум төгрөг, нийт 29.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 28 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-29 15:31:56

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 573,816,928 төгрөгийн үнийн дүн бүхий 3,496,012 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Э-Транс ложистикс XК (ETR +15.00%), Улсын их дэлгүүр ХК (UID +14.96%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.98%), Монгол шевро ХК (MVO -14.94%), Багануур ХК (BAN -9.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 82,952 ширхэг нэгж эрх 55,044,803 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 39,896,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 910,000 ширхэг үнэт цаас 1,365,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,564,945,920 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,598,703,651 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.67% хувиар өсч, 49,070.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,128,607,327,606​​​​​​​ төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ