• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“МОНОС ХҮНС” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-09 16:53:56

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Монос Хүнс” ХК 2024  оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц,
    Монос Хүнс ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинээр ашиглалтад ороод байгаа Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн байртаа хүртээмжтэй байдлыг хангах үүднээс танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 75%-ийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурал шинээр ашиглалтад ороод буй Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн хурлын танхимд болсноороо онцлог боллоо. Хурлын дараа хувьцаа эзэмшигчид шингэн хүнс болон хуурай хүнсний үйлдвэрүүдээр орж компанийн ойрын ирээдүйд томоохон өгөөжөө өгөх MFC 2.0 төслийн бүтээн байгуулалт, ашиглалтад ороод байгаа шинэ үйлдвэр, оффистой биечлэн танилцсан юм.

  • 2017 оноос эхлэн Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо FSSC 22000:2018, 2022 оноос Байгаль орчны чанарын удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү стандартуудын хэрэгжилтийг Швейцар улсад төвтэй, дэлхийд тэргүүлэгч аудитын SGS компанийн хамт олон 2024.02.26-2024.03.07-ны хооронд 2 үе шаттай өндөр шалгуураар хянан, амжилттай хэрэгжүүлж буйг баталгаажуулж гэрчилгээг 2024.06.21-ны өдөр SGS компанийн Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын бүс хариуцсан захирал ноён Cliff Zheng Гүйцэтгэх захирал А.Отгондарь тэргүүтэй төлөөллүүдэд гардуулж өглөө.

  • Орлого,
    I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 7% бууралттай байсан бол II улиралд 17%-ийн өсөлттэй байсан. Эхний хагас жилийн байдлаар компаний борлуулалтын орлого 6% өсөхөд шингэн хүнсний борлуулалт голлох нөлөөг үзүүллээ.

  • Ашиг,
    Нийт ашгийн маржин өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгж хувиар өссөн бол цэвэр ашгийн хэмжээ 30% буурсан. Санхүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 330 сая.төг-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.

  • Онцлох үйл явдал, оны эцэст хүрэхээр төлөвлөсөн зорилт
    Монос Групп Бүгд Найрамдах Киргиз улсад бүтээгдэхүүнээ худалдаалах албан ёсны нээлтээ 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийж хэрэглэгч, тус улс дахь албан ёсны төлөөлөгч болон борлуулагч компанийн 200 гаруй харилцагчдад зориулж маркетингийн идэвхжүүлэлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд экспортын 20 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, тус улсын топ сүлжээ дэлгүүр, хүндэт зочидтой харилцаа холбоо тогтоосон тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө. Монос Хүнс ХК болон Монос Косметик ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхэлсэн бөгөөд эхний хагас жилд Киргиз улсруу 30,000$-ын экспорт хийж өнөөдрийн байдлаар Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар амжилттай борлуулж байна.

  • Олон нийт болон хувьцаа эзэмшигчдэд хүргэвэл зохих бусад мэдээлэл
    MFC 2.0 төслийн шинэ тоног төхөөрөмжөө III улиралдаа багтаан ашиглалтад оруулахад голлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд шинэ шугам ашиглалтад орсноор шингэн хүнсний үйлдвэрийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэхээс гадна шинээр 3 брендийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гарах юм.

Та бүхэн "Монос Хүнс" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ