• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН" ХК НЬ 2024 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-09 17:21:19

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") 2024 оны 6 сарын 30-наар дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн ба үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вэбсайт дээр байршуулсан 2024 оны 2-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2024 оны хоёрдугаар  улиралд бид  Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, хайгуулын ажлуудыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.

6-р сарын эцэст Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл ~30%, үндсэн байгууламж болох боловсруулах үйлдвэр 40%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, үндсэн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд тээвэрлэгдэн ирж, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Төслийн бүтээн байгуулалтын үеэр тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудтай тулгарсан боловч 2025 оны дундуур алтны олборлолтыг эхлүүлэх ерөнхий хуваарь болон төсвийн дагуу үргэлжилж байна.

Петер Акерли үргэлжлүүлэн: “Хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Хөндий болон Зуун Мод тусгай зөвшөөрлийн талбайд хэд хэдэн алтны хэтийн төлөв бүхий шинэ талбайг тодорхойлсон. Баянхөндий төслийн талбайд эхний жил олборлох өндөр агуулга бүхий хүдрийг баталгаажуулах болон уурхайн хязгаарыг баруун зүгт тэлэх судалгаа, өрөмдлөгийг гүйцэтгэж байна. Дээрх хөтөлбөрийн үр дүнг 2024 оны гуравдугаар улиралд мэдээлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ