• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49686.43

( 99.18 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49686.43 99.18
MSE A Индекс 18159.91 -12.8
MSE B Индекс 14611.63 67.19

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-14 16:21:36

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Сүү”  ХК 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2024 оны хагас жилийн нийт борлуулалт 31% өссөн үзүүлэлттэй, үүнээс биет дүнгийн өсөлт 24% байна.

  • 2024 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар цэвэр ашиг 37% өсч 12.2 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн нийт хөрөнгийн өгөөж 18.5%, өөрийн хөрөнгийн өгөөж 41.7% байна.

  • Сүү бэлтгэн нийлүүлэгчдэдээ зориулж Франц улсаас 64 хээлтэй гунж авчирч дотоодын зах зээлд нийлүүлсэн бөгөөд цаашдаа энэ ажлыг тогтмолжуулах зорилтыг тавин ажиллаж байна.

  • Энэ жилийн өвөл зудтай, малчдад нилээд хүнд байсан тул өвлийн улиралд 1500 тонн хивэг тэжээлийг сүү бэлтгэн нийлүүлэгч болох малчдад түгээх ажлыг амжилттай зохион байгууллаа.

  • Хамтын ажиллагааны хүрээнд Италийн “Sacco systems ХХК”-тай 3 төрлийн ашигтай бактерийн “Онцгой эрхийн гэрээ”-г үзэглэж, HiFit, Profit, Gofit зэрэг шинэ төрлийн ашигтай бактеритай йогуртыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

  • Мөн Хас банк болон ЕСБХБ-ны хамтын санхүүжилтээр авсан 26 тэрбум төгрөгийн зээлийг амжилттай төлж дуусгалаа.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн өндөр шагналын сантай “АМОРЕ” өсвөрийн шатарчдын тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, олон нийт, хувьцаа эзэмшигчдэд хүргэвэл зохих бусад мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж ажиллалаа.

Та бүхэн "Сүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.