• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

“ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-15 11:28:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Худалдаа, хөгжлийн банк” ХК 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Санхүүгийн гүйцэтгэл:

  • 2024 оны эхний хагас жилд банкны актив 12.6 их наяд төгрөг, зээлийн багц 6.0 их наяд төгрөг, харилцагчдын харилцах, хадгаламж 9.1 их наяд төгрөгт тус тус хүрлээ. Эдгээр нь 2023 оны эцэстэй харьцуулахад харгалзан 4%, 13% болон 0.3%-р өссөн үзүүлэлт юм.

  • Түүнчлэн банк тайлант хугацаанд 174.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад 89%-р өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь банкны цэвэр хүүгийн орлого болон шимтгэл, хураамжийн орлого өндөр хувиар өссөнтэй холбоотой.

  • Банкны ашигт ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотой активын өгөөж (ROA) 2.9%, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 25.9%-тай тус тус гарлаа. Энэ нь 2023 оны эцэстэй харьцуулахад 1.7 болон 15.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.

  • Эцэст нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 15.2%, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 43.5%-тай гарлаа.

Онцлох үйл ажиллагаа:

  • “Бритто” экосистемийг амжилттай цогцлоож, “Хуримтлалтай Монгол” аяныг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. VISA картын зах зээлд эзлэх хувь 2021 онд 13.9% байсан бол 2024 оны I улиралд 29.2% болж нэмэгдлээ. Мөн тайлант хугацаанд “Хуримтлалтай Монгол” аянд шинээр хамрагдсан харилцагчдын тоо өмнөх жилийн мөн үетэйгээ харьцуулахад 49%-р өссөн байна.

  • Бид байгууллага, жижиг, дунд бизнес, иргэдийн зах зээлийн харилцагчдадаа илүү үр ашигтай, цахим шийдлийг үргэлжлүүлэн санал болгоход төвлөрч байна.

  • Тайлант хугацаанд гадаад төлбөр тооцооны зах зээлд эзлэх хувь 42.1%-д хүрч, 2023 оны эцэстэй харьцуулахад даруй 3 нэгж хувиар нэмэгдлээ.

  • Ногоон зээлийн үлдэгдэл 2023 оны эцэстэй харьцуулахад 38%-р өслөө.

  • Суурь бүртгэлийн “Temenos Transact 24” систем, Дижитал банкны “Temenos Infinity” платформ шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж байна.

  • Цалингийн зээл олголтын 86%-ийг цахимаар шийдвэрлэхээс гадна цахим болон биет сувгийн гүйлгээний харьцаа 98%-тай гарлаа.

  • Агент банкны үйлчилгээг нэвтрүүллээ.

  • CU болон GS 25 сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран тэдгээрийн 700 гаруй сүлжээ дэлгүүрээс карт захиалах боломжийг нээлээ.

  • “Худалдааны санхүүжилтийн форум 2024”-г зохион байгууллаа.

  • IPO-с татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт 87%-тай байна.

  • ТУЗ-ийн дэргэд банкны үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр дэмжлэг, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн хороо байгууллаа.

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.

  • Ажилтнуудын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүллээ.

  • “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлж байна.

Та бүхэн “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ