• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-ЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРС, КОКС, ГАНГИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-08-26 15:10:29

БНХАУ-ын Чиндао хотноо 2024 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 13 дах удаагийн чуулга уулзалт”-д “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын Захирал Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа, Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцлоо.

Тус чуулганы нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдааны төлөөлөгч бөгөөд зөвлөх Ц.Түмэнбаяр үг хэлж, МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өгсөн.

Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ

БНХАУ-ын ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг MySteel.com дата платформоос энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг ба энэ удаа нийт 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 1200 орчим төлөөлөгч хамрагдсан юм.  

Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн төлөөлөл БНХАУ-ын MySteel.com платформыг үүсгэгч Shanghai Ganglian E-commerce Holdings Co., Ltd ТУЗ-ын дарга Гао Бо тэргүүтэй холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар талууд үйл ажиллагааны мэдээлэл солилцож, хойшид уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн мэдээ мэдээллийг тогтмол солилцох, МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээлэл байршуулах тусгай цэсийг MySteel.com платформд үүсгэх, БНХАУ-ын зах зээлд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК болон MySteel.com платформын төлөөлөл

Түүнчлэн БНХАУ-ын Далианы коммодити биржийн Уул уурхайн албаны удирдлагуудтай уулзалт хийж, биржүүд харилцан үйл ажиллагаатай танилцах, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх болон бусад чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг хэсэг гаргаж ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 02-р сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг МХБ-ээр гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн. МХБ нь 2024 оны эхний хагас жилд нийт 810 удаагийн арилжааг зохион байгуулаад байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ