• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-26 16:42:02

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

МХБ ХК нь 2024 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 23.9 тэрбум төгрөгийн орлогыг олж, 4.1 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 19.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллалаа.

Тайлант хугацаанд Улсын төсөвт нийт тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажиллалаа.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Үнэт цаасны арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна.

Зах зээлийн үнэлгээ 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2024 оны эхний хагас жилд нийт 125 удаагийн нийт 797.08 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан байна. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 хувьцаат компанийн 773,76 сая ширхэг хувьцааг 184.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 490.76 мянган ширхэг үнэт цаасыг 44.43 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.38 сая ширхэг нэгж эрхийг 2.92 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.67 сая ширхэг бондыг 565.03 тэрбум төгрөгөөр тус тус арилжааллаа.

Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаасыг 6.37 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Нийт арилжаа өмнөх оны мөн үеэс 1.55 дахин өссөн байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа:

2024 оны эхний хагас жилд нийт 339 удаагийн УУБ-ний цахим дуудлага арилжаа зохион байгуулсан.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Монгол Алт (MAK)” ХХК нь 14.55 сая тонн нүүрсийг 5.87 их наяд төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 980.1 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмалыг 241.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалсан.

Харин энэ оны 4 дүгээр сараас зэсийн баяжмалын арилжааг эхлүүлсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь 6.0 мянган тонн зэсийн баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан бол энэ оны 6 дугаар сард анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ нь нийт 4.3 мянган тонн хайлуур жоншны баяжмалыг 5.3 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Та бүхэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ