2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 175,371,696 төгрөгийн үнийн дүн бүхий 2,644,026 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Женко тур бюро ХК (JTB +13.23%), Монложистикс Холдинг ХК (MLG +7.79%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -4.27%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -3.78%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,984 ширхэг нэгж эрх 6,826,103 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,573,067,628 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 1,756,865,427 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 48,871.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,066,541,133,744 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ