• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “JIAYOU INTERNATIONAL LOGISTICS” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-09-24 16:42:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын "Jiayou international logistics" Co.,Ltd-ийн удирдлагуудыг (2024.09.20) хүлээн авч уулзлаа.

Албан уулзалтад биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Уул уурхайн арилжаа, бүртгэлийн газрын захирал С.Ариунсанаа болон "Jiayou international logistics" Co.,Ltd-ийн ТУЗ-ын гишүүн, Дэд захирал Танг Ши Лүн, Дэд захирал Зоү Ди, ӨМӨЗО дахь салбарын Гүйцэтгэх захирал Ванг Бэн Ли, Монгол Улс дахь “Жасмон Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жао Яанг, Дэд захирал Ц.Ариунболд нар оролцсон бөгөөд талууд цаашдын хамтын ажиллагааны зарчим, хүрээг тодорхойлж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд "Jiayou international logistics" Co.,Ltd нь Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар бүтээгдэхүүн худалдан авсан этгээдэд гаалийн баталгаат агуулах, нүүрс ачилт буулгалтын битүү талбайг урьдчилан нөөцөлж хадгалах, нүүрс буулгалтын чингэлгийн хяналтын талбай, чингэлэг түрээс, гаалийн мэдүүлэг зэрэг үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр үзүүлэх, мөн хил дамнасан логистикийн цогц үйлчилгээг нэн түрүүнд үзүүлэхэд зорьж ажиллахыг харилцан тохиролцов.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар худалдсан бүтээгдэхүүнийг БНХАУ-руу төлөвлөсөн хугацаанд саадгүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, БНХАУ-ын гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйлчилгээ болон хяналтын системийн ашиглалтын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр тохиролцсон нь арилжаанд оролцогчдын зардал, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.

"Jiayou international logistics" Co.,Ltd 2005 онд үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын логистикийн тэргүүлэгч компани бөгөөд группийн хэмжээнд Шанхайн хөрөнгийн биржид бүртгүүлж нээлттэй хувьцаат компани болсон ба хил дамнасан олон төрлийн тээвэр, ухаалаг систем бүхий агуулахын үйл ажиллагаа, хуурай боомтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ