• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогч талууд, итгэмжлэгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон биржээр арилжаалагддаг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдэд зориулсан "Mongolian mining commodity exchange day" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр өдөрлөгийн нээлтийг хийж, Бизнес хөгжлийн газрын захирал T.Хаш-Эрдэнэ “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр, “Уул уурхайн бүтээгдэхүүний бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан бол МХБ-д бүртгэлтэй уул уурхайн брокерын компаниуд танилцуулга мэдээллээ хүргэлээ.

Харин маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 10:30-12:00 цагийн хооронд "Уул уурхайн компаниудын санхүүжилт ба давхар бүртгэл" сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж гадаадын биржид бүртгэлтэй компаниуд болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цогц мэдээллээр хангах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ