Дор нэр дурдсан компаниуд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороноос баталсан дүрэм, журамд заасан үүргээ удаа дараа үл биелүүлж байгаа тул “Үнэт цаасны тухай хууль”-ийн 85.1.3 дах заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны №148, 149 дүгээр албан шаардлагаар 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн арилжааг түр зогсоосон байна. Үүнд:
1. “Ундарга-Өмнөговь” ХК
2. “Сав шим” ХК,
3. “Хангал” ХК
4. “Хүнс-Архангай” ХК
5. “Дарзам” ХК
6. “Ажлын хувцас” ХК
7. “Чандмань –Уул” ХК
8. “Төв-ус” ХК
9. “Алмаас” ХК
10. “Өв усжуулагч” ХК
11. “Мөнхжим” ХК
12. “Баянтоорой” ХК
13. “Оргил Говь-Алтай” ХК
Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ