• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48324.63

( 100.27 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48324.63 100.27
MSE A Индекс 17681.1 34.24
MSE B Индекс 14557.14 103.95

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-23 09:47:26

Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдана.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН (ТӨЛБӨРГҮЙ) СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-04-22 17:21:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК сургалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож дараагийн сургалтын тов, холбогдох мэдээллийг хүргэх болно. 

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХОД ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-10-18 18:25:14

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, нээлттэй  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийг хангаж үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, алба хаагчдад Төрийн өмчийн хувьчлал ба баялгийн тэгш хуваарилалт сэдвээр мэдээлэл өгч танилцуулга хийлээ.

Танилцуулга арга хэмжээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, тус газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар болон нийт албан хаагчид оролцсон.

Танилцуулгыг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ:

“Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 78 компани, үйлдвэрийн газар болон тэдгээрийн охин хараат 44 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд болон бусад  томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, компани нэг бүрийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, үр ашигтай байдлыг дахин нэг сайтар нягталж, бизнесийн төлөвлөлт, түүний үнэлгээг сайжруулснаар шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг амжилттай татах, олон нийтэд хувьцааг амжилттай арилжих боломж нөхцөл бүрдэх юм”  гэж онцоллоо.

Монголын хөрөнгийн биржийн зүгээс хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит компаниудыг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нь эрэмбэлэх, жагсаалтын эхний компаниудын үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө,  зах зээлийн нөхцөл байдал зэрэгтэй уялдуулан сонголт хийж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санал дэвшүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дэмжиж байгаагаа илэрхийлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ