2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 372,320,720 төгрөгийн үнийн дүн бүхий 586,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +14.99%), Сор ХК (SOR +11.72%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.95%), И Эс Жи Файнанс ХК (GFG -14.95%), Айтүүлс ХК (ITLS -7.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,118 ширхэг нэгж эрх 23,554,332 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,739,865,600 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 6,136,040,652 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.1% хувиар өсч, 48,731.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,269,282,355,544 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ