• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-25 17:07:42

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 554,818,055 төгрөгийн үнийн дүн бүхий 584,893 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +13.59%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.39%), Мик холдинг ХК (MIK +9.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.65%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -1.53%), Монос хүнс ХК (MFC -1.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 35,530 ширхэг нэгж эрх 26,316,286 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,544,000 юань буюу  9,824,962,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 14,284,800 ам.доллар буюу 48,589,175,808 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,092,800 ам.доллар буюу 7,118,575,488 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 66,113,948,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.93% хувиар өсч, 49,183.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,363,326,288,368 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ